Энэ удаагийн айлчлалаар:
✅ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр болов.
✅ Хөшигийн хөндийн дагуул хот, Хархорум хотыг сэргээн байгуулах төсөлд БНСУ-ын тал хамтран ажиллана.
✅ БНСУ руу зорчих олон удаагийн визийн хамрах хүрээг өргөжүүлж, эмчилгээний визийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болов.
✅ Иргэдэд виз олгох процедурыг хурдасгах үүднээс 2 талын консулын ажилтны тоог нэмнэ.
✅ Монгол Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төвийг Монгол Улсад байгуулахаар болов.
✅ Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулахад чиглэсэн соёлын контент үйлдвэрлэхэд БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэх аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллана.
✅ Авлигатай тэмцэхэд БНСУ-ын Хууль зүйн яам хамтарч ажиллахаар боллоо.