Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 13 секунд

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ МЮНХЕНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

Нийтлэгдсэн огноо: 2023.02.17

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2023 оны 2 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх удаагийн бага хуралд оролцож байна.

Анхдугаар бага хурлыг 60 жилийн өмнө буюу 1963 онд зохион байгуулснаас хойш оролцогчдын тоо жилээс жилд өсөж, эдүгээ төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан, цэрэг, батлан хамгаалах салбарын удирдлага, олон улсын байгууллагын тэргүүн, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын олон зуун төлөөлөгчийг урьж оролцуулан, олон улсын аюулгүй байдлын бодлогын талаар хэлэлцдэг дэлхийд тэргүүлэх чуулган болж өргөжсөн.

Энэ удаагийн бага хурлын үеэр олон улсын засаглал, тогтолцоо, зэвсэгт мөргөлдөөн, цөмийн аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хөгжил, худалдаа, олон улс болон бүс нутгийн сорилтуудыг даван туулах арга зам зэрэг асуудлаар оролцогчид ярилцаж, санал солилцоно.

ЦЭНДИЙН ҮЕНЧИД АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ
ЦЭНДИЙН ҮЕНЧИД АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.