Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

Х.Нямбаатар: Анод банкны асуудал үнэн бол маш ноцтой, шалгана

“Анод” банкны үүсгэн байгуулагчид өнгөрсөн амралтын өдөр лайв хийж, одоогоос 14 жилийн өмнөх үйл явдлыг сөхсөн юм. Тэд хэлэхдээ “Анод” банкны дампууралд тухайн үеийн Засгийн газрын сайд дарга нар болон цагдаагийнхан оролцсон, санаатай банкийг дампууруулсан гэж мэдэгдсэн. Цагдаа нар банк дээрэмдэж их хэмжээний мөнгө авч гарсан зэрэг онцтой мэдээллүүдийг ярьсан билээ.

Тэгвэл уг асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Анод” банкны асуудалд анхаарал тавьж тодруулахаар ажиллаж байна. Үнэн бодит мэдээллийг ЦЕГ-аар дамжуулж мэдээлэл өгүүлнэ. Лайвд яригдаж байгаа асуудал хэрвээ үнэн бол маш ноцтой гэх тайлбарыг өглөө.

Япон Улс Монгол Улстай эрчим хүч, дэвшилтэт технологи, худалдаа эдийн засаг зэрэг олон чиглэлд хамтран ажиллах боломжтой гэв
Япон Улс Монгол Улстай эрчим хүч, дэвшилтэт технологи, худалдаа эдийн засаг зэрэг олон чиглэлд хамтран ажиллах боломжтой гэв
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.