Гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг уламжлал ёсоор энэ гуравдугаар сарын 01-05-ны өдрүүдэд улс даяарх төрийн болон орон нутгийн өмчит музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргах юм. Түүнчлэн хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Монголын үндэсний музей
Чингис хаан үндэсний музей
Дүрслэх урлагийн музей
Байгалийн түүхийн музей
Богд хааны ордон музей
Театрын музей
Чойжин ламын сүм музей