Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 16 секунд

Т.Доржханд: Хөгжлийн банкны хэргийн шүүх хурлыг хаалттай хийвэл ял завших эрсдэлтэй

Хөгжлийн Банкны хэрэгт яллагдагчаар татагдсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхийн шатанд хаалттай хэлэлцэж, ял завшихаас сэргийлэх талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд зохион байгуулсан. Ингэхдээ бид иргэдэд бүх мэдээллийг нээлттэй ил тод хүргэсэн юм. Хэвэлэл мэдээллийн байгууллага оролцсон. Харамсалтай нь үр дүн буруу гарах вий гэдэг болгоомжлол байгаа учраас бид ийнхүү мэдээлэл өгч байна. Тодруулбал, Хөгжлийн Банкны хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Энэхүү шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлтийг яллагдагч нарын өмгөөлөгч гаргаж, шүүхэд хүлээж авч шийдвэрлэсэн. Өмгөөлөгчид "Хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэг үзүүлэх нь яллагдагчийн эрхийн асуудал учир шүүх хуралдааныг хаалттай явуулж өгөөч" гэж хүсэлт гаргасан.

Бид шүүхийн хаалттай хуралдааныг хүлээн зөвшөөрч болохгүй. Үнэхээр эмзэг мэдээлэл байгаа бол түүнийг хэсэгчилсэн байдлаар хаалттай явуулах боломж нь хуульд бий. Энэ хэрэгт улс төрийн нөлөө бүхий этгээдүүд холбогдсон. Хэрвээ шүүх хурал хаалттай болох юм бол ял завших вий гэсэн хардлага байна.
Бид гурван сая гүйлгээг нягталж, улсын бүртгэл дээр зургаан сарын турш ажиллан зээлдэгчдийн харилцаа хамаарлыг гаргаж ирсэн. Улсын төсвөөс 100 сая төгрөгийн зарцуулалт хийж, Хянан шалгах түр хорооны хурлыг амжилттай зохион байгуулсан. Энэ нь иргэдэд нээлттэй мэдээлэлтэй байх зорилго агуулсан. Тиймээс ХҮН намын хуулийн багийн зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах шаардлагатай гэж үзэж байна" гэлээ.

Б.Батцэцэг: Чех улсад ажиллаж, амьдарч буй МУ-ын иргэд тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой боллоо
Б.Батцэцэг: Чех улсад ажиллаж, амьдарч буй МУ-ын иргэд тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой боллоо
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.