Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 29 секунд

ШУУРХАЙ: Д.Бат-Эрдэнийн хамааралтай 12 хүнийг яллагдагчаар татаж, нүүрстэй автомашиныг “нүүрсгүй“ гэж бүртгэсэн 62 гаалийн байцаагчийг шалгаж эхэлжээ


УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг “Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт нөлөөлж, 18,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан" хэмээн яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

-Д.БАТ-ЭРДЭНИЙН ХАМААРАЛ БҮХИЙ 12 ХҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ-

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг мөрдөн шалгах явцад шинээр хэд хэдэн нөхцөл байдал илэрч, түүний хамаарал бүхий 12 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэг /Хөрөнгө завших/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Тодруулбал, "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг, ерөнхий маркшейдэр П.Мөнхтуул, борлуулалтын нябо Д.Мөнхнасан, ашиглалтын инженер З.Эрдэнэбаяр, маркшейдэр Ж.Мягмардорж, Тавантолгой транс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, нягтлан Ө.Мөнхтайван, санхүү эрхэлсэн захирал Д.Эрдэнэбаяр, хангамжийн менежер П.Мөнхчулуун нарыг "хөрөнгө завшсан" хэргээр яллагдагчаар татаж, зарим хүмүүст нь таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

-Р.СЭДДОРЖ, Д.ДЭЛГЭРЦОГТ НАР НЬ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ АВТОМАШИНЫГ АКТЛАХ НЭРЭЭР ЗАВШЖЭЭ-

Харин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад "Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж нь ТУЗ-ийн дарга Б.Түвшинжаргалд "Ланд Крузер-200" маркийн автомашиныг актлах нэрийдлээр хууль зөрчиж олгосон болох нь тогтоогджээ. Мөн "Тавантолгой" ХК-ийн төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан Д.Дэлгэрцогт нь "Лексус-570", "BMW 5401" маркийн автомашиныг хууль бусаар өөртөө шилжүүлж авсан болох нь тогтоогдсон байна.

-НҮҮРСТЭЙ АВТОМАШИНЫГ "НҮҮРСГҮЙ" ГЭЖ БҮРТГЭСЭН ГААЛИЙН 62 БАЙЦААГЧИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-

Түүнчлэн, гаалийн байгууллагаас хийсэн дотоод хяналт, шалгалтаар "Гашуунсухайт" хилийн боомтоор нүүрс экспортлох үйл ажиллагаанд хууль зөрчсөн байж болзошгүй гэх тоо баримт, материалууд нь хэрэг шалгах явцад тоон мэдээллүүд нь хоорондоо зөрүүтэй, бодит бус нөхцөл байдал тогтоогдсон аж.

Тодотговол, "Ганшуунсухайт" хилийн боомтоор олон удаагийн давтамжтайгаар ачаагүй хоосон гарсан 320 аж ахуйн нэгжид бүртгэлтэй 7403 тээврийн хэрэгслээр нийт 31640 удаагийн давтамжтай 203 горимоор хилээр нэвтэрсэн байна.
Дээрх 31640 удаагийн давтамжтай хилээр нэвтэрсэн 8025 тээврийн хэрэгслийн 3066 тээврийн хэрэгслийг гаалийн системд ачаагүй /нүүрсгүй/ мэтээр бүртгэсэн болох нь тогтоогдож, түүнд хяналт тавьж ажилласан гаалийн 62 байцаагчид холбогдох үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

-ХИЛ НЭВТЭРСЭН 10 МЯНГА ОРЧИМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ УСТГАСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙГАА АЖ-

Мөн Гашуунсухайт хилийн боомтоор 2015-2022 онуудад давхардсан тоогоор 19201 удаа хил нэвтэрсэн 9946 тээврийн хэрэгслийн мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газрын хил нэвтрэлтийн программаас устгасан байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар албан бус эх сурвалж isee.mn

МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙГ АХИУЛАХ ТУХАЙ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙГ АХИУЛАХ ТУХАЙ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.