Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 13 секунд

#ИРГЭНИЙ_НИЙТЛЭЛ  Ганц бие эхчүүдээ нөхөртэй болох гэж бүү яар❗️❗️❗️

Мөөмнөөсөө гараагүй шахам, хэлд бүрэн орж амжаагүй, яс нь ч бүрэн ургаагүй, ургасан нь бэхжээгүй, хөл гар, хавирга, хүзүүгээ хугалуулах нь битгий хэл ширүүхэн үнсэхэд ч хайран гуравхан настай хүүг хойт эцэг нь онц хэрцгийгээр зэрэмдэглэн зодож, хүнд гэмтээж бэртээсэн аймшигт хэрэг ДАХИАД Л гарчихлаа❗️❗️❗️

Хүү ГГСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт үхэл, амьдралын заагт өчигдрөөс хойш тэмцэж байна❗️❗️❗️
Ганц бие ээжүүдээ

Хүний охиныг, төрсөн үртэйгээ хөсөр хаягсад аа
Эхэд нь санаархаж, үрийг нь зэрэмдэглэгчид ээ❗️❗️❗️
Хэчнээн хүү хойт эцэг, эхийнхээ гарт хөл, гараа хугалуулж, тархиа гоожуулж, заазуурдуулж, зэрэмдэглүүлж, амиа алдаж байж,

Хэчнээн охин хойт эцэг, эхийнхээ гарт хүчирхийлүүлж, хүсээгүй жирэмслэж, аборт хийлгэж, зэрэмдэглүүлж, зодуулж, амиа алдаж байж хүүхдийг хайрлаж, эрхийг нь зөрчихгүй амьдруулах юм бэ ээ❓❓❓

Хэд, хэчнээн хүүхэд❗️❗️❗️
Ганц бие эхчүүдээ, ээжүүдээ нөхөрт гарах гэж битгий яар. Үрсээ зэрэмдэглүүлж, яргалуулж, алуулан байж хүнтэй суух хэрэг байгаа гэж үү❗️❗️❗️

Х.Эрхэс

Засгийн газраас байгуулсан авлигатай тэмцэх таван “Ш“ үйл ажиллагааг эхлүүлэх Шүгэл ажиллагааг хэрэгжүүлэн, иргэдтэй хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулагдлаа.
Засгийн газраас байгуулсан авлигатай тэмцэх таван “Ш“ үйл ажиллагааг эхлүүлэх Шүгэл ажиллагааг хэрэгжүүлэн, иргэдтэй хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулагдлаа.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.