Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 3 секунд

Б.Жавхлан: Орон нутаг руу шилжсэн ААН-үүдэд нэг хувийн хүүтэй зээл олгоно

“Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган болж байна. Чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд оролцож байна. Сангийн сайд Б.Жавхлан илтгэл тавилаа. Тэрээр “Манай улсын 360 сумаас 91-хэн сум төвлөрсөн шугамд холбогдсон байна. Хөдөө орон нутгийн нийт өрхийн 20 хувь нь төвлөрсөн шугамд холбогдсон. Улаанбаатар хотод иргэд ядууралд өртөх магадлал 16 хувь байхад хөдөө орон нутагт бараг хоёр дахин их буюу 26 хувьтай байна.

Энэ жил бид татварын гурван шинэ бодлого оруулсан. Энэ жилийн татварын бодлого Улаанбаатар хотын төвлөрлийг задлах тал руу чиглэсэн. Орон нутагт шинээр барилга барьж байгаа, тийшээ хөрөнгө оруулалт хийж байгаа тохиолдолд дэмжинэ. Мөн нийслэлээс үйлдвэр, агуулахаа нүүлгэвэл гарч байгаа зардлыг нь чөлөөлнө. Хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх тутам татвараас тодорхой хэмжээгээр чөлөөлнө.

Аж ахуйн нэгжүүдэд нэг, орон сууцны гурван хувийн зээл олгоно. Улаанбаатараас орон нутаг руу шилжин очиж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хүүтэй 500 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно.

Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөтөлбөр энэ хавар эхэлнэ. Хаврын чуулганаар Азийн хөгжлийн банкны зээлийг соёрхон баталсны дараа хэрэгжинэ. Азийн хөгжлийн банкнаас 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх 720 сая ам.долларын төсөл байгаа. Энэ төслийн хүрээнд 15 аймгийн 52 байршил дээр хөдөө орон нутгийн дэд бүтцийг дэмжсэн төсөл хэрэгжүүлнэ. Үүнээс 115 сая ам.доллар нь жижиг дунд үйлдвэр болон орон нутгийн хөгжлийг дэмжсэн зээл байна” гэлээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гар утсаа цэнэглэнгээ тоглож байсан 13 настай хүү тогонд цохиулж нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гар утсаа цэнэглэнгээ тоглож байсан 13 настай хүү тогонд цохиулж нас баржээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.