Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 56 секунд

ШУУРХАЙ: АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллагаа явуулж Хангамжийн менежер, Цехийн дарга нарын таван хүнийг Улаанбаатар хотод авчран шалгаж эхэлжээ

Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэр бүхий албан тушаалтны гэрээс их хэмжээний гадаад валют болон төгрөг хураан авсан гэх мэдээлэл гараад байгаа юм.

Тэгвэл АТГ-ын энэхүү ажиллагааны үеэр "Эрдэнэт үйлдвэр"-ийн нэр бүхий инженерийн гэрээс 100 мянган ам.доллар болон их хэмжээний төгрөг хураан авсан аж. Улмаар тус үйлдвэрийн таван албан тушаалтныг шалгаж эхэлсэн гэх бөгөөд тэдийг Улаанбаатар хот руу АТГ-ын мөрдөгчид авч явсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм.

Харин Эрдэнэт үйлдвэрийн хэн гэж таван албан тушаалтныг шалгаж байгаа талаар АТГ-аас тодруулах гэсэн ч тэд "гүйцэтгэх ажиллагааны нууц" хэмээн тайлбарлаж мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Иймд бид албан бус эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад, "Эрдэнэт үйлдвэрийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан, Ил уурхайн ерөнхий инженер П.Түвшинжаргал, Ган бөөрөнцөгийн цехийн дарга н.Отгочулуу, ХМТА Цехийн хэсгийн дарга н.Ганбаатар, Хангамжийн менежер н.Амарбат нарыг шалгаж байж болзошгүй байгаа" гэх мэдээллийг өгч байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, "АТГ-аас Эрдэнэт үйлдвэрт гүйцэтгэх ажиллагаа явуулах үеэрээ нэр бүхий таван албан тушаалтнуудыг ажлын байран дээрээс нь шууд саатуулан авч явсан. Тэдгээр хүмүүсийг эрх, мэдэл албан тушаалаа ашиглан бусдад болон өөртөө давуу байдал бий болгон ашиг олсон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж" гэх мэдээллийг өгч байгаа юм.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.