Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд

ШУУРХАЙ: Шалгагдаж байхдаа оргон зайлсан Т.Бадамжунайг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорт хүргүүлжээ

Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагааны талаар энэ сарын 7-ны өнөөдөр /2023.03.07/ мэдээлэл хийхдээ “Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татагдахаас өмнө оргон зайлсан. Тэднийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр нийслэлийн прокурорын газарт хүргүүлнэ. Яллагдагчаар татсан тохиолдолд интерпол, ASAP сантай хамтран ажиллана. Т.Бадамжунай 2018 онд Замын-Үүд боомтоор гарсан. Эдгээр хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгох арга хэмжээг тухайн улстай нь ярьж авахаар Гадаад харилцааны яам ажиллаж байна. Тэгэхээр харилцан визгүй оронд 30 хоногоор яваад байх боломжгүй болно" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Т.Бадамжунайг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорт хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Түүнийг одоогоор яллагдагчаар татах шийдвэр гараагүй байгаа аж. Харин “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг өмнө нь буюу 2023 оны хоёрдугаар сард яллагдагчаар татсан байдаг юм.

ШУУРХАЙ: О.Мөнхжинг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ
ШУУРХАЙ: О.Мөнхжинг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.