Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд

#САЙН_МЭДЭЭ: Оюутолгой ордын Гүний уурхайн олборлолтыг маргааш эхлүүлэх гэж байна🇲🇳🇲🇳🇲🇳

Оюу толгойн ашиг орлогын гол цөм нь гүндээ бий. Тус ордын нийт нөөцийн 80 гаруй хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршдог юм. Тус ордын гүнд зэс, алт болон мөнгө агуулсан хэд, хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Геологийн судалгаагаар уурхайн гүнд хойноосоо урагш нийт 12 км сунан тогтсон хүдрийн биетүүдтэй. Олборлолт хийхийн тулд мэдээж гүнээс олборлолт хийх шаардлага үүснэ. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн уурхай болж, дэлхийн зах зээлд гол тоглогчдын нэг болно.

Хувь нийлүүлэгчдийн 10 жилийн хэрүүлд Монголын талын эзэмшдэг 34 хувьд ноогдох 2,3 тэрбум долларын өрийг тэглэснээр цэг тависан билээ. Мэдээж Оюун-Эрдэнийн засгийн хэлэлцээрийн үр дүн. Юу үнэн гэвэл Монголын эдийн засаг тэлнэ, Монголд орж ирэх мөнгө өснө гэдэг үнэн. Нөгөө талдаа Оюутолгой нь Монголын ардчилал, тусгаар тогтнолын баталгаа болж буй төсөл. Оюутолгой томрох тусмаа бид төдий чинээ эдийн засгийн баталгаатай болж байна гэсэн үг.

📈Манай улсын эдийн засагт том байр суурь эзлэх, уул уурхайн салбарыг нэг шат ахиулах, дэлхийн хэмжээний гүний уурхайг бүтээн байгуулж, улмаар маргааш буюу 3 сарын 13-ны өдөр олборлолтыг эхлүүлэх гэж байна🇲🇳🇲🇳🇲🇳

Оюутолгойн гүний уурхайг маргааш ашиглалтад оруулна
Оюутолгойн гүний уурхайг маргааш ашиглалтад оруулна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.