Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 20 секунд

Дарханы замын үлдсэн бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 25-наас эхлүүлнэ


Дарханы замын үлдсэн бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 25-наас эхлүүлнэ
Европын сэргээн босголт, Хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүс хариуцсан захирал Сюзанна Харгитай нийлбэр дүнгээр 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд гуравдугаар сарын 16-ны өдөр /2023.03.16/ гарын үсэг зурсан.

Энэ хүрээнд Улаанбаатар - Дархан чиглэлийн 204,1 км авто замын нэмэлт 2 эгнээ /нийт 4 эгнээ, 2 урсгалтай болгох/ замыг бүтээн байгуулахад шаардлагатай санхүүжилт бүрэн шийдвэрлэгдээд байна. Ингэснээр авто замыг дахин зузаатгаж илүү чанартай, даацын зам болгож ашиглалтад өгөх юм. Одоогоор нэмэлт 2 эгнээ авто замын нийт ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай явагдаж байгааг ЗТХЯ-наас мэдээлсэн бөгөөд зам барилгын бэлтгэл ажлыг хоёрдугаар сарын 10-наас эхлүүлж, гуравдугаар сарын 25-ны өдрөөс авто замын үлдсэн бүтээн байгуулалтыг үе шаттайгаар гүйцэтгэх юм. Гүйцэтгэлийн график төлөвлөгөөний дагуу энэ 2023 ондоо багтааж нэмэлт 2 эгнээ авто замын ажлыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж.

МЭДЭГДЭЛ‼️  ЗГХЭГ-аас “Шүүр ажиллагаа“-ны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг шүүрдэн цэвэрлэх чиглэлийг өгчээ
МЭДЭГДЭЛ‼️ ЗГХЭГ-аас “Шүүр ажиллагаа“-ны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг шүүрдэн цэвэрлэх чиглэлийг өгчээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.