Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 57 секунд

Д.Мөнх-Эрдэнийг ДАХИН ЦАГДАН ХОРЬЖЭЭ Консул асан Д.Мөнх-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт шүүхээс суллаж, зорчих эрхийг нь хязгаарласан шийдвэр гаргасан.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, бусад газар зорчихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл прокуророос Д.Мөнх-Эрдэнийг сулласан шийдвэр гарсанд Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Улмаар шүүгчийн гаргасан шийдвэрийг Ерөнхий шүүгч нь хүчингүй болгосноор Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорьсон байна.

Сануулахад, түүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм

Унах үеэр дэлгэцээ эвхдэг iPhone-ий загварын патентыг Apple компани бүртгүүлжээ
Унах үеэр дэлгэцээ эвхдэг iPhone-ий загварын патентыг Apple компани бүртгүүлжээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.