Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 17 секунд

ГОЛОМТЫН Д.БАЯСГАЛАНГ “БОГДХАН” ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛӨӨС ГАРГАЛАА


Өнгөрсөн оны сүүлээр Монгол улсын засгийн газар хуралдаж, Богдхан төмөр замын төсөл хэт өндөр үнээр хийгдсэн хэмээн үзэж бүтээн байгуулалтыг түр хугацаанд зогсоогоод байсан юм. Богдхан төмөр замын төслийн нээлт Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр Мааньт өртөөнд 2021 онд болж байв. Уг төмөр зам баригдсанаар Улаанбаатарын төвөөр вагон явж түгжрэлд нөлөөлөхгүй гэж үзэж байсан юм.

Тэгвэл албан ёсоор энэ төслөөс Голомтын Д.Баясгаланг буюу нэг үгээр хэлбэл “Бодь интернэйншл” ххк-ыг хассан байна. Өмнө нь “Бодь интернэйншл” ххк-ын ерөнхий захирал Д.Баясгалан ид дундаа ажил нь гацчихсан төсөл, хэрвээ зогсоох гэж байгаа бол төр өөрөө шийдвэрээ гаргаад зарцуулсан санхүүгийн хэмжээгээ нийлэхэд асуудалгүй гэж мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл цаашид энэ төслийг Улаанбаатар төмөр зам ХНН хариуцахаар болж байна. Нэгэнтээ тооцоо нийлчихвэл төслөөс гарна, нүүрстэй зууралдах хүсэл алга гэж мэдэгдэж байсан “Бодь интернэйншл” ийнхүү албан ёсоор төслөөс гарлаа. “Бодь интернэйшнл” группийн ЭТТ ХК-тай хийсэн оффтейк гэрээ 2022 оны долоодугаар сараас эхлэн нүүрсээр төлбөр авч эхлэхээр заасан байдаг. Ингээд 2022 оны эцэс гэхэд энэ гэрээний хүрээнд нийт 61 сая ам.долларын нүүрс авахаар тохирсон байгаа юм.Гэхдээ төслийн явц одоогоор 26 хувьтай байгаа бөгөөд энэ нь зөвхөн газар шорооны ажилд хамаарна гэж заасан. ЭТТ ХК-иас төсөлд нийт 41.09 сая ам.долларыг хөрөнгө оруулаад байгаа бөгөөд үлдэгдэл 1.3 тэрбум нь өнөөг хүртэл шилжээгүй байна. Цаашлаад олон эх сурвалжуудын мэдээлж байгаагаар “Бодь интернэйншл” ххк нь өндөр өртөг төсөвлөсөн атлаа ажил хийсэн эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм.

БНСУ ДАХЬ МОНГОЛ ИРГЭД “ХУРДАН” ЦЭГЭЭС ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ Мэдээ  2023-03-20
БНСУ ДАХЬ МОНГОЛ ИРГЭД “ХУРДАН” ЦЭГЭЭС ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ Мэдээ  2023-03-20
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.