Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж ГССҮТ-д гуравдугаар сарын 08-наас хойш хэвтэн эмчлүүлж буй гурван настай хүүгийн эмчилгээний зардалд 61 сая төгрөг цугларч, Турк улсад эмчлүүлэх эмнэлэгтээ урьдчилгаагаа шилжүүлсэн талаар мэдээлсэн. Хүү өчигдөр /2023.03.30/ Турк улсыг аавтайгаа зорьж, Истанбул хотод эмнэлэгт хэвтсэн бөгөөд өнөөдөр тархины хагалгаанд орохоор болжээ.
Биеийн байдлын хувьд амьсгалын аппаратыг авч өөрөө амьсгалж байгаа ч, ухаан ороогүй хэвээр байна.
Хүүгийн эмчилгээний зардалд ойролцоогоор 150 гаруй сая төгрөг шаардлагатай бөгөөд дөрөвдүгээр сарын 09-нд хүүд зориулсан хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.