ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар өнөөдөр /2023.04.04/ "Эрдэнэс Монгол" ХХК-д ажиллав. Энэ үеэр Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар " Нэг, хоёр, гуравдугаар сард нүүрсний борлуулт хамгийн өндөр байсан. Хамгийн ихдээ нэг өдөрт 200 000 тонн нүүрсийг экспортлосон. Цаашдаа БНХАУ-ын гангийн үйлдвэр, аймгуудын дотоод хэрэглээнээс шалтгаална. Дөрөв, тавдугаар сард энэ хэмжээнээс буурахгүй бол 2023 ондоо 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой.
Ер нь манай нүүрсийг авах сонирхолтой байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн айлчлалын үеэртөрийн түвшиндээ мэдэгдсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн тав, зургадугаар сардаа багтаад БНХАУ-д айлчлах төлөвлөгөөтэй байна. Энэ үеэр мөн нүүрсний экспортыг хөндөнө. Бид цаашид коксжих нүүрс гэлтгүй эрчим хүчний нүүрсийг нийлүүлэх сонирхолтой байгаа" гэв.