Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 44 секунд

Сэрэмжлүүлэг: Машины тээшинд хийж бусдын амь насыг хохироосон этгээдүүд дараагийн хэргээ үйлдэх гэж байхад нь баривчилжээ

Булган аймгийн Орхон сумын 2-р багийн Халиун гэх газарт приус-11 маркын автомашин хоёр хонож байна гэх дуудлага ирсэн байна дуудлагаар аймгийн цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн очиж үзлэг хийхэд уг автомашины тээшнээс хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос хүлүүлсэн байдалтай олдсон хэргийн талаар бид мэдээллийг хүргэсэн.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Уушгийн ам гэх газарт “Улсын дугааргүй Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн тээшинд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 62 настай, эрэгтэй “Г” нь уг тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт 2 гар хүлэгдсэн, аманд нь алчуур чихсэн байдалтай амь насаа алдсан байсан бөгөөд түүний амь насыг урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэн шүүхээс ял шийтгэгдэж байсан 26 настай, эрэгтэй “Д” нь 31 настай, эрэгтэй “Б” болон “А” нартай хамтран хохироож, зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, тэднийг Орхон аймгийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээ эрхлэгч “Б”-ийн амь насанд нь халдана хэмээн айлган сүрдүүлж,, тээврийн хэрэгслийн тээшинд тээвэрлэж явахад нь цагдаагийн алба хаагчид үйлдлийг нь таслан зогсоож баривчилсан байна.
Шалгалтаар амь хохирогч “Г” нь хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд дээрх 3 этгээд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түүнд “Адууны эрэлд яваад ирье” хэмээн хууран мэхэлж суурин газраас холдуулж амь насыг нь хохироосон, мөн 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хувиараа такси үйлчилгээ эрхлэгч “Б”-тэй “Аймгийн төв хүргүүлнэ” гэж тохиролцон замдаа маргалдан түүнийг айлган сүрдүүлж, заналхийлэн түүний ар гэрээс 200.000 төгрөгийг түүний дансаар шилжүүлэн авч, улмаар гар, хөлийг нь хүлэн тээврийн хэрэгслийн тээшинд хийж Архангай аймгийн Өлзийт сумруу зорчих үед нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

ХАНШ НЭЭХ ӨДРИЙГ ДЭЛГЭРЧ ДЭЭШЛЭХ, БУЯН ХУРАХ САЙН ӨДӨР ХЭМЭЭН БЭЛГЭШЭЭДЭГ
ХАНШ НЭЭХ ӨДРИЙГ ДЭЛГЭРЧ ДЭЭШЛЭХ, БУЯН ХУРАХ САЙН ӨДӨР ХЭМЭЭН БЭЛГЭШЭЭДЭГ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.