Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд

#ШУУРХАЙ: Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо‼️

Авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа улсын хилээр гарч явсан Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайг өчигдөр /2023.04.05/ Филиппин улсаас монголд авчирч, хойшлуулшгүйгээр цагдан хорьсон билээ.

Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 07-ны /2023.04.07/ өдөр хянан хэлэлцэж яллагдагч Т.Бадамжунай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр түүнийг яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

#ШУУРХАЙ: “Жунай“-гийн 48 цагийг сунгах шүүх хурлыг хийхгүй байгаад Ерөнхий сайд УУРЛАЖЭЭ‼️
#ШУУРХАЙ: “Жунай“-гийн 48 цагийг сунгах шүүх хурлыг хийхгүй байгаад Ерөнхий сайд УУРЛАЖЭЭ‼️
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.