📌 Түймрийн цаг үеийн мэдээ:
✅Сүхбаатар аймгаас эхэлж Дорнод аймаг руу шилжсэн ой хээрийн түймэр унтраагүй, Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрийг хамраад буй гал түймрийг унтраахаар мэргэжлийн бүлгүүд болон иргэд ажиллаж байна.
✅2023.04.10-ны орой Буйр нуурын баруун эрэгт Булан дэрсний орчимд дахин шинээр хээрийн түймэр гарсныг унтраасан.
✅2023.04.11-ний 07:10 цагаас эхэлсэн Дорнод аймгийн Халхголын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Г.Гарамхишиг ахлагчтай Үүлэнд зориудаар нөлөөлөх экспедиц Халхгол суманд ажиллаж байгаа. Мөн Буйр нуурын зүүн эрэг, болон төвөөс баруун зүгт 20 км-т тус, тус нэг нэг экспедиц байрлаж зах хэсэг нь дайран өнгөрөх хурын үүлэнд нөлөөлж байна.
✅Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой хээрийн түймэр унтарсан байна. Увс аймгийн Бөхмөрөн суманд гарсан ой хээрийн түймэр цурамд орсон. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ОБГ-ын нийт 21 алба хаагч нар ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар түймэр цурамд орсон.
✅Дорнод аймгийн Халхгол суманд салхины хурд 17-20 м/с хүрэх төлөвтэй байгаа тул эрсдэл үүсэж болзошгүй учир Байгаль хамгаалагчид 24 цагийн манаа хийж байна.
Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв
УТХГ-ын Дорнод хамгаалалтын захиргаа- EMPAA
Дорнод аймгийн Байгаль орчин ,аялал жуулчлалын газар
Сүхбаатар аймгийн БОАЖГ
Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаа