✅Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” А/77 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүдэд гал гаргахгүй байх баталгаа гаргуулан, гал түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг тогтмол хийж байна. Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа 87 айл өрх, аж ахуйн нэгжийн нийт 867 иргэнд, зөвлөмж өгч гал гаргахгүй байх баталгаа гаргууллаа.
✅Мөн хамгаалалтын хэсгүүд гал түймрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хэвийн ажиллагааг хангав.
✅Хамгаалалтын захиргааны даргын 2023 оны “Хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, бүх төрлийн үйл ажиллагааг зогсоох тухай” А/24 дүгээр тушаалаар тусгай хамгаалалттай газарт бугын эвэр түүх, байгалийн дагалт баялаг түүж бэлтгэх, ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэх, рашаан усанд явах, уул хайрханд бараалхах, аялал зугаалга бусад зорилгоор зорчихыг хориглон тусгай хамгаалалттай газарт нэвтрэх цэгүүдийн байнгын ажиллагаатай хяналтын 11 постонд хуваарь гарган гал түймрийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Хан Хэнтийн УТХГ