Өнгөрөгч оны аравдугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, тогтоомжид заасан компанийн үндсэн үйл ажиллагаа, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, төлөөлөх Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилон ажиллуулаар шийдвэрлэж байсан. Тэгвэл энэ хугацаанд тус компанийн үйл ажиллагаа тэр дундаа нүүрс олборлолт, тээвэрлэлт, орлого тал дээр ямар бодит үр дүн гарсан талаарх мэдээллийг дараах инфографикаар бэлтгэн хүргэж байна.
-5 сарын хугацаанд 1,260.6 сая ам.долларын үнэлгээтэй 13.0 сая тонн нүүрс борлуулжээ-
Онцгой дэглэмийн хугацаанд 10.2 сая тн нүүрс олборлож, 13.0 сая тн нүүрс борлуулан, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Дээрх инфографикаар онцгой дэглэмийн өмнөх болон хойших хугацаанд сарын дундаж үзүүлэлтэд ямар өөрчлөлт орсон талаарх мэдээллийг харууллаа.
-Сарын дундаж орлогын үзүүлэлт 3.9 дахин нэмэгджээ-
Онцгой дэглэмийн хугацаанд 10.2 сая тн нүүрс олборлож, 13.0 сая тн нүүрс борлуулан, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төлсөн байна.
-Бондын 236.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийж барагдуулжээ-
Урьдчилж олсон орлогыг бууруулж 286.4 сая ам.долларт хүргэжээ. Ингэхдээ ЭТТ-БОНД-ын 2023.04.07-ны төлбөр болох 236.5 тэрбум төгрөг, 39.0 сая ам.долларыг амжилттай төлж барагдуулсан аж. Түүнчлэн 2022 оны жилийн эцсээр 385 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй гарса бөгөөд 2021 оны 9 дүгээр сараас хойш хуримтлагдсан туслан гүйцэтгэгч компаниудын өр төлбөрийг 2 сарын дотор бүрэн төлж барагдуулжээ.
-Ажилдаа хариуцлагагүй хандсан 20, ажлын цагийн бүртгэл тайлагналтгүй ажилласан 13 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ-
Ажилдаа хариуцлагагүй хандсан болон чиг үүргийн давхардалтай ажлын байруудыг татан буулгажээ. Үүнд:
• Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлтээр тогтоогдож, Хөдөлмөрийн харилцааг цуцалсан - 20 ажилтан,
• Ажлын цагийн бүртгэл, тайлагналт, хяналтгүй ажиллаж байсныг чөлөөлсөн - 13 албан тушаалтан,
• Гүйцэтгэх захирал өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн ажил, албан тушаал, чиг үүргийн давхардал бий болгож, үргүй зардал гаргах нөхцөл бүрдүүлэн шинээр нэмж баталсан байсан 12 алба, 1 төв, 1 нэгжийг татан буулгаж ажлаас чөлөөлсөн - 26 ажилтан
-БЭТ томилогдсоноос хойш 495.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.5 сая тонн нүүрс ачуулсан-