Тус хяналт шалгалтаар:
✅️ Богины аманд газар ухаж барилгын суурын үйл ажиллагаа явуулж буй .... ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож баримт бичгийн үзлэг хийгдэж байна.
✅️ Чандманы амны газар ашиглагч .... ХХК-ийн захиалгаар үерийн далангийн гольдрол өөрчлөн асгаж шороогоор дүүргэхээр ажиллаж байсан техник хэрэгслүүдийг лацдаж үйл ажиллагааг зогсоож үзлэг шалгалтын ажил хийгдэж байна.
✅️ Хүүшийн аманд холбогдох бичиг баримтын бүрдлийг хангалгүйгээр хэмжилт явуулж, газар ухан барилгын суурийн ажил явуулж байсан хоёр зөрчлийг зогсоогоод байна.
✅️ Нүхтийн аманд хэрэжүүлж буй төсөл нь байгалийн төлөв байдлыг алдагдуулах нөхцөл үүссэн байж болзошгүй иргэн Б-н барилгын үйл ажиллагааг зогсоож байгаль орчны улсын байцаагч нар холбогдох үзлэг шалгалтыг эхлүүлээд байна.
✅️ Хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй холбогдох зөвшөөрөл, бичиг баримтын бүрдлийг хангаагүй үйл ажиллагаа явуулж газар ашиглагч нарт хатуу арга хэмжээ авахыг анхааруулж байна.
2023 оны 4 сарын 15-16-ны өдрүүдэд БОАЖ яамны Тусгай хамгаалалттай газрын дарга, мэргэжилтнүүд болон Хамгаалалтын захиргааны алба хаагчид, байгаль орчны байцаагч нар Богдхан уулын дархан цаазат газарт үйл ажиллагаагаа эхлүүлээд буй зарим иргэн, аж ахуй нэгжүүдийн газар дээр нь хяналт тавин ажиллалаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Богдхан уулын дархан цаазат газар-Bogdkhan mountain Strictly Protected Area