Цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаж, хүнд суртлыг бууруулах, төрийн үйлчилгээг хүн бүрд хүртээмжтэй хүргэх "ХУРДАН" цэг дүүргийн нэг цонхны үйлчилгээнд өнөөдөр /2023.06.02/ нээлтээ хийлээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Тус төв нээгдсэнээр иргэд заавал бичиг баримтаа биедээ авч явж төрийн үйлчилгээ авдгаа больж, “ХУРДАН” төвөөр дамжуулан 39 байгууллагын 440 төрлийн үйлчилгээг авах боломжтой боллоо.
Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” төв, дүүргийн 14 дүгээр хорооны цогцолбор байр, “Нэг цонхны үйлчилгээ”, “Төв шуудан” дахь цэг гээд гурван газарт төрийн үйлчилгээг хүргэх боломж бүрдлээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА