Чингэлтэй дүүргийн хүүхдүүд бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж баярлалаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Нэгдүгээрт хүүхэд” уриатай “Монгол хүүхдүүд” арга хэмжээ төв талбайд эхлэхтэй зэрэгцэн Чингэлтэй дүүргийн хүүхдүүд Тусгаар тогтнолын талбайд баяраа тэмдэглэлээ. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нийслэлийн 14 хэсэгт арга хэмжээ боллоо. Үүнээс Чингэлтэй дүүргийн хүүхдүүд Тусгаар тогтнолын талбайдаа цуглаж, аав ээж, үеийн нөхдөдөө авьяас билэгээ гайхууллаа. Тус дүүрэг нийт 160000 гаруй иргэнтэй бөгөөд 52591 хүүхэдтэй аж. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн хүүхдүүд бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж баярлалаа-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар дүүргийнхээ ЕБС-ийн сурагчдын дунд “Ирээдүйн Улаанбаатар” сэдэвт гар зураг, шүлгийн уралдаан зарлаж сурагчдын бүтээлийг Монгол гэрт дэлгэсэн нь Тусгаар тогтнолын талбайн арга хэмжээг чимсэн содон сонин үзмэр байлаа. Сурагчдаас нийт 800 бүтээл ирсэний 420 нь гар зураг, 380 нь шүлэг байжээ.
“Ирээдүйн Улаанбаатар” бүтээлийн үзэсгэлэнд Чингэлтэй дүүргийн 22 хорооноос оролцсон хүүхэд бүрд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар гарын бэлэг гардуулж, гар зургийн уралдааны шилдэг 20, шүлгийн төрөлд шилдгээр шалгарсан 20 хүүхдэд өргөмжлөл дурсгалаа.
Хүүхдийн оюун санаа, авьяас билэгийг нээх зорилготой тус уралдааныг санаачилсан УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар “Чингэлтэй дүүргийнхээ бяцхан иргэдийн сурч боловсрох, эрүүл чийрэг иргэн болон төлөвшихөд хувь нэмэр оруулахыг хүсдэг учраас нийт 38 цэцэрлэгийн гадна биеийн тамирын талбайг тохижуулах ажлыг эхлүүлсэн. Ирэх наймдугаар сар гэхэд энэ ажил бүрэн дуусна. Мөн Чингэлтэй дүүргийнхээ 16-р хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна. Дүүргийн сурагчдын сурах эрхэм үүрэг, зорилгод нийцүүлэн ЕБС-иудад “Багш хөгжлийн төв”-ийг бий болгож, багшийн ажиллах таатай орчныг бүрдүүлж бүрэн тоноглож, тохижуулах ажлыг хийж байна. Энэ мэт хүүхдийн сурах, хөгжих, эрүүл, аюулгүй амьдрах нийгмийг бүтээхийн төлөө бүхий л боломж хүчээ дайчлан ажиллана. Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүд та бүхэн ч мөн хичээж, сайн иргэн, сайн хүн болоорой. Хүүхэд бүр эрүүл байг” гэлээ.