Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 15 секунд

За, ёстой ҮХНӨ шуурган дундуур л гарч ирлээ дээ. Энэ ажил одоохондоо сайн муу хэлэгдэж байгаа ч гэлээ хэтдээ Оюун-Эрдэнийн ЗГ-ын хийсэн том гавьяа, хамгийн зөв алхам байж гэж үнэлэгдэхдээ л үнэлэгдэнэ. 

МАН-аа бодоод, амиа хоохойлоод, суудлаа зөөлхөн байлгах гэвэл зүглэшгүй, хийшгүй л ажил байлаа. Гэвч Оюун-Эрдэнэ өнөөдрийн өөхийг илүүд үзээд нүдээ аньж гараа бариад суудаг зан чанартан биш аж. Тэгж байхыг нь ч төрд гарч ирсэн цагаас нь хойш ер үзсэнгүй. Зөвийн төлөө бол зүтгүүр байж чаддаг л шийртэй амьтан аж. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг эртнээс нааш ярьсан ч хэн нь ч ингэтлээ зориглоогүй. Цөм зөв зүйтэйг нь мэдсээр байж олон нийтийн дунд гал асааж, байны өмнө зогсохыг хэн ч л хүсдэггүй л байсан байхгүй юу даа. Ямар сайндаа Баабар "Оюун-Эрдэнэд хулгайлсан мөнгө байхгүй учраас тэр ийм зоригтой байж чаддаг" ухааны юм саяхан ярьсан байхав. Тийм шүү дээ. Тэр өөрөө нэр цэвэр, толгой сийрэг, барьцаалагдах алдаа, хулгай байхгүй болохоороо айх аюулгүй. Гэтэл олон хүн тогтолцооны өөрчлөлтийг хийе гэх хүсэл нь байвч хулгайн торноосоо гарч чадахгүй, айдас хүйдэстэй учир юу ч хийж чаддагүй л байсан байхгүй юу даа.

ҮХНӨ, гишүүдийн тоог нэмж байгаа нь иддэг уудаг нөхдийн тоог нэмээд байгаа хэрэг биш ээ. Төр дэх хяналт өндөр, нүд чих олон, архайж аймаг хотоор хэсдэг биш, ажил хийдэг төрийн ажилтнуудтай болох хамгийн шударга тогтолцоо.

Парламентын тогтолцоогоо улам сайн хөгжүүлж, сайжруулъя гэвэл эрт орой хэзээ нэгэн цагт хийх л ёстой байсан ажил, энэ. Оюун-Эрдэнэ харин алхмын урд гишгэж үүнийг хийлээ. Төрд амьгүй хэдэн албат биш, түмнийг төлөөлж ажилладаг шижигнэсэн баг гишүүд хэрэгтэй. Сайн байна, Оюун-Эрдэнэ!!

Bayarkhuu Bayarkhuu

Чингэлтэй дүүргийн хүүхдүүд бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж баярлалаа
Чингэлтэй дүүргийн хүүхдүүд бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж баярлалаа
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.