Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд

Д.Амарбаясгалан: Энэ удаагийн ҮХӨ бол эрх мэдэл, албан тушаал дагасан авлига, ашиг сонирхлыг устгах суурь нь байх юм

Өнөөдөр УИХ Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, гишүүдийн тоог 126 болгон нэмж, тойргоос 78 гишүүн, жагсаалтаар 48 гишүүн сонгогддог байх өөрчлөлтийг эцэслэн баталсан билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдлаа. Ийнхүү УИХ-ын гишүүний тоог 126 болгон нэмэгдүүлж, УИХ-ын сонгууль холимог тогтолцоотой болж байна. Эрх мэдлийн хэт их төвлөрлийг бууруулж, нийгмийн олон талын дуу хоолой парламентад ажиллах боломжийг бий болгох учиртай тоо, тогтолцооны өөрчлөлтийг баталж чадлаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэдхэн хүний эрх ашгийг хангадаг тогтолцоогоор улс орны амин чухал асуудлууд хаягдаж иржээ. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тойрогт барьцаалагдсан ашиг сонирхлыг үгүй болгож, бодлогоор өрсөлддөг, зөвшилцлийн улс төр бий болно. Ийнхүү 76 дарга гэсэн ойлголт 126 төлөөлөгч гэсэн зарчим руу шилжиж, хууль тогтоомжууд мэргэжлийн хэлэлцүүлгийн дор батлагддаг жишиг бий болж байна. Үүний үр дүнд улс төрийн намууд үзэл баримтлалтай, бодлого, гарц, шийдэл ярьдаг болж төлөвшиж эхэлнэ. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт бол эрх мэдэл, албан тушаал дагасан авлига, ашиг сонирхлыг устгах суурь нь байх юм. Шинэ 30 жилийг эхлүүлж буй энэ цаг хугацаанд ардчилал, парламентын засаглалыг улам бэхжүүлэх эхлэлийг ийнхүү тавьлаа" гэв.

ШУУРХАЙ: Прокуророос БЗС-гийн асуудалд холбогдсон бүх хүнд Эрүүгийн хэрэг нээлээ
ШУУРХАЙ: Прокуророос БЗС-гийн асуудалд холбогдсон бүх хүнд Эрүүгийн хэрэг нээлээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.