Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 43 секунд

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ээ хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардлагатай


Монгол Улс цэвэр болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, энэ салбарын бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчид болон олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг “Ногоон санхүүжилт” олон улсын чуулганы үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо.
Манай улс газар зүйн байршил, цаг уурын нөхцөлийн хувьд 2,600 гегаваттаар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах боломжтойг харуулдаг.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 27.2 хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд улмаар 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилтоо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын ээлжит 27 дугаар Бага хурал дээр илэрхийлсэн.
Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ээ бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоолол гарсан юм.
Энэхүү санхүүжилтийн хэрэгцээг хангах хүрээнд Монгол Улс жил бүр ДНБ-ий 1 хувиас багагүй хэмжээний төсөв, хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд зарцуулж байхаар шийдвэрлэсэн юм.
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой санхүүжилтийн долоо хоног-2023” олон улсын манлайллын хөтөлбөрийн хүрээнд “Ногоон санхүүжилт” олон улсын чуулган өнөөдөр Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна.
Чуулган нь бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулах, сайн туршлагаа солилцох, бодлого арга хэмжээгээ харилцан уялдуулахад чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцолж байв.
Мөн энэхүү чуулганаар ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд шаардлагатай институтийн чадавхыг сайжруулах, эдийн засгийн салбаруудын уялдаа холбоо, үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, ногоон, тогтвортой санхүүжилтийн олон улсын хандлага, стандарт, шинэ арга хэрэгслүүд, дэвшилтэт технологи, инновац болон ногоон хөдөө аж ахуйн салбар, эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбар зэрэг олон чухал тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцаж байна.

ИЗНН-ын даргаар Батын Батбаатар томилогдлоо
ИЗНН-ын даргаар Батын Батбаатар томилогдлоо
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.