✅Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, Япон Улсын Вакаяамагийн их сургуулийн ерөнхийлөгч, профессор Мотояама Мицүги (Motoyama Mitsugi. Ph.D), Сансарын бодлогын асуудал хариуцсан үндэсний зөвлөлийн ахлах зөвлөх, профессор Хироаки Акияама (Hiroaki Akiyama. Ph.Dr.Sci) болон албан бусад төлөөлөлтэй уулзлаа.
✅Монгол Улсын засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүний нөөц бүрдүүлэх ажлуудыг хийж байгаа. Салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр тус сургуультай хамтран ажиллах боломжтойг хэлэлцлээ.
✅Агаарын бөмбөлөг, сансрын боловсролыг олгоход хамгийн тохиромжтой орон тул энэ чиглэлээр хамтран ажиллах, хиймэл дагуул ашиглан байгалийн нөөцийн судалгаа хийх зэрэгт хамтран ажиллах боломжтойг онцлов.
✅Мөн Монгол, Япон улсын судлаачид хамтран бага зардлаар 100 орчим хиймэл дагуул бүтээх сонирхолтой байгаа. Энэ хүрээнд болон хамтран ажиллах бусад чиглэлээр сансар судлалыг сонирхогч залуус, Mars-V төслийн баг, ШУТИС-тай хамтын ажиллагаа өргөжүүлж байгааг танилцууллаа.