Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 48 секунд

#Нүүрсний_сонсгол Ерөнхий сайдын дэмжлэг, хамгаалалт дор явагдаж байна ...‼️

30 жилийн хугацаанд ямар ч Ерөнхий сайд баялгийн хулгайг сөхөж зүрхэлээгүй байдаг. Учир нь тэнд л улангассан МАНАН бүхлээрээ үүрлэдэг юм.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 4 сард нүүрсний хулгайг ил болгож ард нь байгаа бүлэглэлтэй тэмцэнэ гэдгээ зарласнаар, нүүрсний хулгайг олон нийтийн анхааралд оруулсан нь өнөөдрийн бидний үзэж, үнэн худлыг нь дэнсэлж байгаа нүүрсний сонсголыг хийх эхлэл болсон юм.
Мэдээж энэ сонсгол Ерөнхий сайдын дэмжлэггүйгээр явагдах боломжгүй ...Тэр ч үүднээсээ Нүүрсний мафи бүхэлдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хонзогнож байгаа нь хэнд ч ойлгомжтой. Хэдэн үеэрээ идээд дуусахгүй хөрөнгөө алдахын зэрэгцээ шоронд орохоос айсан хулгайчууд юу ч хийхээс буцахгүй байгаа. Тиймдээ ч тэд ил далд, янз бүрээр үхэлдэн тэмцэлдсээр байгаа.

Нүүрсний сонсголын тов гарч, гэрчүүдийн нэрс зарлагдсан яг тэр мөчөөс төрийн ордон, намын байруудаар болон ордны ойролцоох өндөр шилэн барилгуудад улангассан манан шөнө болтол хуралдсан гэдэг ...
Шатахууны хомсдол, цахилгааны хязгаарлалт, замын түгжирээ, хотын утаа, тэгш сондгой гэх сэдвүүд яагаад ч юм нэгэн зэрэг босч, Монгол улс юу юугүй хэцүүдэх гэж байгаа юм шиг сэтгэл зүйг нийгэмд үүсгэж байгаа нь, хар мянган троллууд сошиол орчинг эзэлсэн байгаа нь тохиолдолынх уу!? Маргааш бас ямар сэдэв гарч нийгмийг бухимдуулах бол гэж бодход хүргэж байгаа ...

Үнэгүй юм гэж байдаггүй, өөрчлөлт шинэчлэлт бүхэн эсэргүүцэлтэй тулдаг. Ялангуяа Улсаасаа баян хулгайчуудтай, мафижсан тогтолцоо бэхжсэн манайх шиг улсад өөрчлөлт шинэчлэлт бол хүссэн ч хүсээгүй ч хувьсгалын хэмжээнд л өрнөнө. Харин Л.Оюун-Эрдэнэ алга урвуулсан дайтай өөрчилж чадахгүй ч алхам алхамаар урагшилж чадаж байгаа. Давааны цаана даваа гэдэг шиг мөн ч олон хүнд бэрх даваа давсаан ...Одоо ч цөөхөн хэдэн даваа үлдсэн, мэдээж амаргүй ...
Жоомоо алах гээд гэрээ шатаачихгүй нь тулд хамгийн хохирол багатай тайван замаар шинэчлэлт хийж байна, алхам алхамаар хамгийн гол нь зогсолтгүй урагшилж байна. Үнэндээ бол эрх зүйт #хувьсгал шүү🇲🇳🇲🇳🇲🇳

ЗГХА ОЙН ГАЗРААС АДАПТ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХОВД АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТАТМЫН ОЙЖУУЛАЛТАД ХЯНАЛТ,  МОНИТОРИНГ ХИЙЖ, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ
ЗГХА ОЙН ГАЗРААС АДАПТ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХОВД АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТАТМЫН ОЙЖУУЛАЛТАД ХЯНАЛТ,  МОНИТОРИНГ ХИЙЖ, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.