Орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд аймгийн байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хөрөнгөөр 20 ширхэг био жорлон худалдан авч, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Булган сумын Тохижилт үйлчилгээний ангид гардуулан өглөө.
Эдгээр био жорлонг баяр наадам, аймгийн хэмжээнд зохион байгуулагдах эвент болон бусад арга хэмжээний үеэр ашиглах бөгөөд энэ нь орчны бохирдлыг багасгахад нэн чухал ач холбогдолтой юм.