Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Маргааш эхлэх НАТО-ын цөмийн сургуулилттай зэрэгцэн ОХУ цөмийн сургуулилт эхлүүлэх төлөвтэй байгаа ажээ

Цэргийн нэгдсэн эвсэл болох НАТО жил бүр зохион байгуулдаг "Тогтвортой үд" цөмийн сургуулилтаа Даваа гараг /2022.10.17/-т эхлүүлнэ гэдгээ өнгөрөгч Баасан /2022.10.14/-т мэдэгсэн.

14 орныг хамрагдах тус сургуулилтад Их Британи, Бельги, Хойд тэнгисийн ойролцоох бүс нутагт 60 орчим нисэх онгоц оролцох төлөвтэй байгаа юм. Тодруулбал, АНУ-ын В-52 алсын тусгалын бөмбөгдөгч онгоц оролцоно гэж НАТО мэдэгдсэн бөгөөд харин жинхэнэ цөмийн бөмбөг ашиглахаар төлөвлөөгүй байна гэжээ.

Энэ сарын 30 /2022.10.30/-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэ сургуулилт нь тогтмол, давтагддаг сургалтын үйл ажиллагаа бөгөөд энэ нь Орос, Украины үйл явдалтай холбоогүй гэж НАТО мэдэгдсэн байна. Харин НАТО-гийн энэхүү сургуулилттай зэрэгцэн ОХУ-ын цэргийн хүчин урьдчилан төлөвлөсөн цөмийн сургуулилтаа мөн хийх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: Fox news

Монгол эмэгтэй бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэгт БНСУ-ын Цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байна” гэж ГХЯ-наас мэдэгджээ
Монгол эмэгтэй бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэгт БНСУ-ын Цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байна” гэж ГХЯ-наас мэдэгджээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.