Огноо
Унших
1 минут 4 секунд

“AMAZING MONGOLIA” БАЙГАЛИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ХӨДӨЛГӨӨНТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Нийтлэгдсэн огноо: 2023.05.01

Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Норпей арт галлерейд зохион байгуулав.

Арга хэмжээнд гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон улсын байгууллагын тэргүүн нар зэрэг 60 гаруй зочид оролцов.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам “Amazing Mongolia” төслийг санаачлан байгалийн гэрэл зургийн цомог, мөн хөдөлгөөнт үзэсгэлэн бүтээж, дэлхийн улс орнуудаар аялан тоглуулах бэлтгэл хангаад байна.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.БОЛДОД КОНСУЛЫН ПАТЕНТ ГАРДУУЛАВ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!