Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 36 секунд

Дмитрий Медведев: Орос улс Сатаны эсрэг ариун дайн хийж байна

ОХУ-ын ерөнхийлөгч асан, одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албыг хашиж байгаа Дмитрий Медведев өчигдөр шашны нэр томьёо, ойлголтуудыг ашиглан Украин болон Өрнөдийн холбоотнуудыг хурцаар шүүмжилсэн мэдэгдэл хийжээ.

Оросын үндэсний эв нэгдлийн өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ тэр улс орон нь “шүлсээ савируулж, илжирч доройтсон Өрнөдийнхний дэмжлэгийг аваад буй Украины галзуу солиотой, нацист, мансуурах донтнуудтай” ариун дайн хийж буйг хэлсэн байна.

Оросын эх орончдын үүрэг бол “Сатан, Люцифер, Иблисийн хэн ч бай, тамын ертөнцийн хааны санаархлыг таслан зогсоох юм” гэж Медведев бас хэлжээ.

Тэрбээр Орос улс бүх дайснуудаа “тамын галд шатаах” хүч чадалтайг энэ үеэр онцолсон байна.

“Сатаны зэвсэг бол худал хуурмаг. Бидний зэвсэг бол үнэн. Тиймээс бидний үйл хэрэг зөв юм. Тиймээс ялалт биднийх юм. Сайхан баярлаарай!” гэж Медведев мэндчилгээгээ дуусгажээ.

2008-2012 оны хооронд ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Дмитрий Медведев нэгэн үе либерал, орчин үеийн удирдагч гэгддэг байв.

Гэвч Украины дайн эхэлсэн цагаас хойш түүний үг хэллэг улам хурц ширүүн болж, Кремлийн элитүүдийн дуу хоолойг нийтэд дамжуулагч болоод байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Урд шөнө Өмнөговь аймгийн Цогтцөций суманд нүүрс тээврийн автомашинууд мөргөлдөн, шатаж, хоёр иргэн нас барсан харамсалтай хэрэг гарлаа
Урд шөнө Өмнөговь аймгийн Цогтцөций суманд нүүрс тээврийн автомашинууд мөргөлдөн, шатаж, хоёр иргэн нас барсан харамсалтай хэрэг гарлаа
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.