Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд

ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийг 35 жилийн дараа иж бүрэн засварлаж, олон улсын жишигт нийцүүлжээ

Төрсөн ээжүүд гэр бүлийнхээ хүнтэй хамт байхаар өрөөг тохижуулаад зогсохгүй зориулалтын усан ваннд төрөх сонголтыг ээжүүдэд өгдөг болсон байна. Мөн эмнэлгийн тогооч нар төрсөн ээжид шим тэжээл сайтай шинэ шөл хийж өгдөг болсноор өвлийн хүйтэн, зуны халуунд аавууд шинэ шөл, хоол цай зөөх шаардлагагүй болжээ.

Энгийн болон VIP өрөө бүхэнд стандартын ор, аавын буйдантай, хүчил төрөгчийн шугам, дотуур холбоо, ариун цэврийн өрөө, тусгай шүршүүр гээд төрөх ээжүүд болон гэр бүлийнхэнд нь тав тухтай орчныг бүрэн бүрдүүлсэн юм. Төрөх тасгаар үйлчлүүлэх ээжүүд ЭМД-аар үйлчилгээ авч өндөр төлбөр төлөхгүй тав тухтай орчинд эмчилгээ үйлчилгээ авахаар болсныг эмнэлгийн удирдлагууд онцоллоо.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа уг ажилд дан ганц төрөх тасгийн шинэчлэл засвар багтаагүй, бүх тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээс гадна хоёр өргөтгөлийн барилгын ажил багтаж байгаа. Өнөөдрийн байдлаар тус төвд “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник"-ийн өргөтгөлийн барилга, "Хүүхдийн зөвлөх поликлиник"-ийн өргөтгөлийн барилга, 150 хүүхдийн багтаамжтай ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлууд үргэлжилж байна.

Ж.Ганбат: Уурхайгаас ачиж байгаа нүүрсний хэмжээг ил тод болгож байна
Ж.Ганбат: Уурхайгаас ачиж байгаа нүүрсний хэмжээг ил тод болгож байна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.