Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд

Д.Амарбаясгалан: Монголын төр эмэгтэйчүүдэд хатуу байна гэдэг шүүмжлэлтэй зарим талаар санал нэгдэж байгаа

Олон нийтийн сүлжээнд Сарангэрэл сайд, Болор-Эрдэнэ дэд сайд, Соронзон захирлын асуудалтай холбогдуулан Монголын төр эмэгтэйчүүдэд хатуу байна гэдэг шүүмжлэл бичсэн байсан гээд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар хийв.

Тэрбээр "Зарим талаар бид санал нэгдэж байгаа юм. Дан ганц төр шийдвэр гаргаад эдгээр хүмүүсийн хэвийн ажиллах нөхцөлийг хангахгүй байна уу гэхээр өрөөсгөл.

Удирдах албан тушаал хашиж буй эмэгтэй хүмүүсийг илүү шүүмжлэлтэй харах өнцөг байна уу даа гэж зарим нөхдүүд бичиж байсан. Тийм зүйл байхыг үгүйсгэхгүй. Эмэгтэй хүн ажил хөдөлмөр эрхлэхэд олон талын хүндрэл бэрхшээл байдаг нь гадаадад болон дотоодод хийгддэг судалгаагаар илэрдэг.

Эмэгтэйчүүдийг удирдах түвшинд ажиллуулах, жендерийн эрх тэгш байдлыг хангах, илүү дэмжиж боломжийг олгодог байх төр болно гэдэг амаргүй. Гэхдээ цаашдаа үүнд шантрахгүйгээр урагшилна" хэмээн хэллээ.

Ш.Батхүүд 10 жил хорих ял оноож, 109 тэрбумыг төлүүлэхээр болжээ
Ш.Батхүүд 10 жил хорих ял оноож, 109 тэрбумыг төлүүлэхээр болжээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.