Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 9 секунд

Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагдаж, хууль бусаар бусдын нэр дээр шилжсэн

Төрийн болон орон нутгийн өмчит сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн газрын тооллогын дүнг нэгтгэжээ.

Үүгээр илэрсэн нөхцөл байдлыг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.

Тэрбээр "Төрийн өмчийн 680 орчим сургууль, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим их, дээд сургууль бий. Эдгээрт 2015 оноос хойш газрын тооллого хийлээ. Түүнээс өмнөх мэдээлэл байдаггүй юм байна.

Үндсэндээ ихэнх сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагдсан, хууль бусаар бусдын нэр дээр шилжсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн 12 сургууль, цэцэрлэгийн 2.2 га газар, найман их, дээд сургуулийн 2.8 га газар бусдын нэр дээр шилжсэн.

Ихэнх нь сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, их, дээд сургуулиудын захирлын эхнэр, жолоочийн нэр дээр шилжүүлсэн байна. Мөн цэцэрлэг, сургуулийн нийтийн хэрэгцээний газар дээр орон сууц бариулж, СӨХ-ныхоо нэр дээр шилжүүлсэн асуудал ч бий.

Хөдөө орон нутагт байгаа төрийн өмчийн сургуулийн нэр дээр байгаа газар гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр давхар бүртгэгджээ" гэсэн юм.

Харин цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар "Нийт сургуулийн 70-80 хувийнх нь спортын талбайн газар бусдын нэр дээр шилжсэн байгаа.

Иймээс төрийн өмчийн газраас иргэний болон хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж, үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцалж, газрын төлбөрийг буцаан төлүүлж, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, газар эзэмших эрх нь шилжээгүй боловч төрийн болон орон нутгийн өмчийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан гарааш, спорт заал зэрэг хөрөнгийн газрыг дахин төлөвлөх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ" гэлээ.

Манай улсын валютын нөөц 3.3 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн
Манай улсын валютын нөөц 3.3 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.