Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд

“Ангууч” нэрээр залууст танигдсан холимог тулааны тамирчин Б.Баттөр өөрийн цахим хуудастаа нэгэн гайхалтай үйл явдлыг нийтэлсэн байна.

Тэрбээр "Миний бие "Ододтой Бүжиглэе" шоү нэвтрүүлгийн ялагчийн шагналаар НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран "Өнөр бүл хүүхдийн төв"-ийн дэргэд Almighty BJJ & MMA Academy спортын клубээ байгуулаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэхүү хугацаанд манай клубийн 20 гаруй залуу тамирчид жью-жицү гээр тууштай хичээллэж дүүрэг, хот, улсын хэмжээний тэмцээн уралдаануудаас 30 гаруй шагнал хүртсэн. Хувь хүний хөгжлийн хувьд сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл гээд маш чухал зан чанарууд бие болж суурьшиж байгааг би өөрийн биеэр хүүхдүүдээсээ мэдэрч байгаа.

Өнөөдөр бид Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Жью-жицүгийн мэргэжлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор дасгалжуулагч багш болон гурван хүүхдүүдийн хамтаар бүх зардлыг гарган авч явж байна. Хүүхдүүдийн хамгийн анхны гадаад орон дахь нандин мэдрэмж, дурсамж, туршлагыг хамтдаа бүтээлцэж байгаадаа маш их догдолж байна. Энэхүү үйлд хувь нэмрээ оруулсан бүх найз нөхөд болон замын зардлыг шийдэж өгсөн МИАТ ХХК-д маш их баярлалаа. Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай" гэжээ.

ОХУ-ын эрх баригчид хүүхдүүдийг ажиллах хүчний эгнээнд нэмэхээр төлөвлөж байна
ОХУ-ын эрх баригчид хүүхдүүдийг ажиллах хүчний эгнээнд нэмэхээр төлөвлөж байна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.