ОХУ-ын Буриадын гаалийн газраас Монгол Улсаас Оросын нутаг дэвсгэрт 2022 онд хувийн хэрэгцээнд тээврийн хэрэгсэл оруулж ирсэн 61 захиргааны хэргийн талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.
Тодруулбал, Монголоос ОХУ-руу тээврийн хэрэгслийг түр хугацаанд зөөвөрлөж байгаа тохиолдолд дээд тал нь нэг жилийн хугацаатайгаар зөвшөөрдөг аж. Тус хугацаа өнгөрсөн ч Монгол руу буцаагаагүй тохиолдолд гаалийн татвар төлж эргэлтэд оруулаагүй тул хэрэг нээсэн гэж Буриадын гаалийн гаалийн журам, гаалийн хяналтын хэлтсийн дарга Светлана Синютина мэдээлжээ.
Ийнхүү 61 Монгол иргэнд "Хувийн хэрэгцээнд зориулж тээврийн хэрэгслийг түр хугацаагаар импортлох нөхцөлийг зөрчиж, улмаар захиргааны хариуцлага хүлээлгэж, торгууль оногдуулан шүүхийн шийдвэрээр тээврийн хэрэгслийг хураах хүртэл арга хэмжээ авах аж. Мөн тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь оруулж ирсэн тээврийн хэрэгслийнхээ гаалийн татварыг төлнө” гэлээ.