Тодруулбал, тус хууль батлагдахаас өмнө яам, агентлагийн газар хэлтсийн дарга нараас эхлээд бүхий албан тушаалтнууд хувьдаа автомашин, жолоочтой байсан бөгөөд өглөө, оройдоо ажил гэртээ хүргүүлж бусад цагт нь хүүхдээ зөөлгөх, эхнэрээ дэлгүүр хэсэхэд нь ашиглуулдаг байв. Улмаар шөнө оройн цагаар цэнгээний газарт жолоочийг автомашинтай нь хүлээлгэх зэрэг зөрчил ихээр гарч олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан.
-ХЭМНЭЛТИЙН ХУУЛИАР 19 АЛБАН ТУШААЛТАН Л СУУДЛЫН АВТОМАШИН АШИГЛАХ ЭРХТЭЙ БОЛЖЭЭ-
Харин Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжсэнээр
УИХ-ын дэд дарга
Засгийн газрын гишүүн
Үндсэн хуулийн цэцийн дарга
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч
Улсын ерөнхий прокурор
Монголбанкны ерөнхийлөгч
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
Шүүхийн сахилгын хорооны дарга
Ерөнхий аудитор
АТГ-ын дарга
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга
Төрийн албаны зөвлөлийн дарга
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
Санхүүгийн зохицуулах хорооны дарга
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Сонгуулийн ерөнхий хорооны дарга
Үндэсний статистикийн хорооны дарга
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга
Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга
Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дарга нараас бусад нь суудлын автомашин ашиглах эрхгүй болсон юм.