Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 59 секунд

Умард Солонгосын харвасан пуужин Зөвлөлтийн үеийн зэвсэг байсныг тогтоожээ

May be an image of 2 people, people standing and outdoors

Сүүлийн өдрүүдэд Умард Солонгосын дэглэм түүхэндээ байгаагүй олон тооны зэвсэг дараалан туршиж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт нэг өдрийн дотор 20 гаруй пуужинг тэнгисийн ус руу харвасан нь Солонгосын дайнаас хойших түүхэнд тэмдэглэгдээгүй үйл явдал болсон юм.

Бас анх удаагаа тус улс Өмнөд Солонгосын хяналтад байдаг тэнгисийн ус руу пуужин харваж байв.

Тэгвэл Өмнөд Солонгосын тал уг пуужингийн 3 метр урт, 2 метр өргөн хэмжээтэй үлдэгдлийг тэнгисийн уснаас гаргаж, шинжилсэн дүгнэлтээ өчигдөр танилцуулжээ.

Эхэндээ Сөүлийн эрх баригчид богино тусгалын баллистик пуужинг тус улсын хяналтын тэнгисийн ус руу харвасан гэж таамаглаж байсан юм.

Харин өчигдөр танилцуулахдаа энэ нь Зөвлөлтийн үед үйлдвэрлэгдсэн нисэх онгоц устгах зориулалттай газар-агаар, газар-газар ангиллын СА-5 пуужин байсныг тогтоожээ.

Үүнтэй ижил пуужинг Оросын арми одоо Украины газар нутагт цохилт өгөхдөө ашиглаж байгааг Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

СА-5 пуужинг Зөвлөлт Холбоот Улсын үед дэлхийн олон оронд экспортолсон байдаг. Эдгээрээс одоо арав гаруй улсын армийн зэвсэглэлд идэвхтэй ашиглагддаг гэсэн мэдээлэл бий.

Умард Солонгос улс СА-5 пуужинг 1980-аад оны дундуур Зөвлөлт Холбоот Улсаас авч байсныг 2020 онд нийтлэгдсэн Нидерландын судалгааны тайланд өгүүлсэн байдаг.

“Стратегийн бөмбөгдөгч онгоц устгах зориулалтаар тухайн үедээ зохион бүтээж байсан ч орчин үеийн F-15, F-16 зэрэг байлдааны нисэх онгоцнуудын эсрэг ашиглах боломжтой эсэх нь эргэлзээтэй” гэж дээрх тайланд бичсэн байна.

Эх сурвалж: Reuters

Мьянмарын “КК парк“-д хөдөлмөрийн мөлжлөгт ороод байсан Монгол Улсын нэг иргэн эх орондоо иржээ.
Мьянмарын “КК парк“-д хөдөлмөрийн мөлжлөгт ороод байсан Монгол Улсын нэг иргэн эх орондоо иржээ.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.