Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Мексик улсын Гуадалахара хотноо зохион байгуулагдах "НАСАНД ХҮРЭГЧДИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН"-ийг зорилоо
Монголын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадорж дараах гурван тамирчны хамт ДАШТ-д оролцоно.
-63кг жинд Э.Буяншагай
-68кг жинд Ц.Баянбат
-80кг жинд А.Азбаяр нар өрсөлдөнө.
Энэ удаагийн ДАШТ-д багийн ахлагчаар Монголын таеквондогийн холбооны дэд Ерөнхийлөгч П.Батхүү, менежер Л.Түвшинжаргал нар оролцож байгаагаас гадна тус тэмцээнийг олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар дэнсэлнэ.