Гудамжинд танхайрсан БНХАУ-ын иргэдийг эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
Энэ тухай албаны эх сурвалж "Өнгөрсөн сарын 21-ний 22:55 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машинтай согтуу хүмүүс зодоон хийгээд байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Энэ дагуу шалгахад БНХАУ-ын иргэн “Р”, “Т” болон орчуулагч Монгол Улсын иргэн “Н” нар нь үл таних БНХАУ-ын хоёр иргэнтэй маргалдаг улмаар хоорондоо зодолдож, энэ үед БНХАУ-ын иргэн “Т” нь автомашинаа унаж зугтах үед Монгол Улсын иргэн “Б” зодоон хийсэн хүнийг явуулахгүй гэх шалтгаанаар “Тоёота Камри” маркийн автомашинаараа замыг нь хааж хөндлөн байрлуулахад нь түүний автомашиныг болон дэргэд нь байсан өөр нэг машиныг мөргөж зугтсан нөхцөл байдал тогтоогдсон.
Монгол Улсын иргэдийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй" гэв.
Харин мөргүүлсэн тээврийн хэрэгслүүдэд үнэлгээ хийж, БНХАУ-ын иргэн “Т” болон “Р” нарын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлсэн гэдгийг хэллээ.
Одоогоор үл таних БНХАУ-ын гэх хоёр иргэнийг хэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн