НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол энэ сарын 16-н буюу Лхагва гарагийн 13:00 цагт явагдахаар товлогджээ.
Тус тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг арваннэгдүгээр сарын 15-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн бол сугалаандаа хамрагдах юм.
НӨАТ-ын сугалааны шинэ журмаар олон баримт бүртгүүлэх тусам азтан болох боломж өндөр хэмээн мэдэгдээд буй.
НӨАТ-ын сугалааны тохиролд:
1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.
Есдүгээр сарын баримтаар явуулсан тохиролд 36,499 азтан тодорч байв.
Сугалааны тохирлыг Боловсрол ТВ болон Ebarimt аппликэйшнээр шууд үзэх боломжтой.