Тэгвэл тун удахгүй шинэ төмөр зам ашиглалтад ороход бэлэн болжээ.
Боомт нээгдсэнээр 2 дахь Замын-Үүд болно гэж тооцоолж байгаа.
Учир нь төмөр замын өсөн нэмэгдэж бгаа ачаа эргэлтийн 50 хувийг энэ чиглэлээр явуулах боломж бүрдэж байгаа буюу Замын-Үүдийн өндөр ачааллыг хуваалцана гэсэн үг юм.
Манай Улс экспортын ганц боомтоос хараат байдал арилж байна.
Зэрэгцээ төмөр замын шугам тавигдсанаар ачаа тээвэрлэх зай 318-км-ээр богиносч, тээврийн зардал 8 ам.доллараар буурна.
20-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, экспорт, импортын тээврээс гадна Европ-Азийг холбох транзит ачааны хэмжээг 20 сая тонн хүртэл нэмэгдүүлэх давхар боломж гарч ирж байна.
Төмөр замын дагуух суурьшлын бүс болсноор шинээр 1485 ажлын байр бий болно.
Мөн урьдчилан төлөвлөснөөр Сайншанд чиглэлээс 15,6 сая тонн ачаа, Тавантолгой чиглэлээс 6 сая коксжсон нүүрс нийлээд 21,6 сая тонн ачаа тус боомтоор гарах ТЭЗҮ-ийг боловсруулжээ.