Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд

“Тавантолгой төмөр зам“ ХХК-д нэгжлэг хийж байна

May be an image of 1 person, standing and indoor

АТГ-аас "Тавантолгой Төмөр Зам" ХХК-нд нэгжлэг хийж байна. Эл мэдээлэл үнэн бөгөөд одоо ч дуусаагүй үргэлжилж байгаа аж.

Харин эл компанийн захирал нь Н.Удаанжаргал эзгүй байгаа бөгөөд БНСУ-д яваа юм байна.

Улмаар түүнийг зугтсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа. Тэрбээр, эрүүл мэндийн шалтгаанаар есдүгээр сард явсан бөгөөд гэх бөгөөд хамгийн сүүлд хэвлэлд өгсөн тодруулгадаа "Би зугатаагүй, компанийнхаа инженер техникийн ажилтнуудтай БНСУ-ын Сөүл хотноо Солонгосын Korea national railway, Koreal компаниудтай танилцахаар томилолттой явж байна" хэмээсэн байдаг.

"Тавантолгой төмөр зам" ХХК-д шалгалт хийж буй шалтгаан нь "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгө, санхүүгийн асуудал байж болзошгүй. Учир нь тус компани захиалагчаар оролцсон. Харин гүйцэтгэгчээр "Голомт"-ын Д.Баясгалангийн "Бодь интернэшнл" групп, Санхүүжүүлэгчээр “Эрдэнэс Тавантолгой” компани ажилласан байдаг.

Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар Н.Удаанжаргал "Хөдөлмөрийн баатар", "Голомт"-ын Д.Баясгалан Гавьяат эдийн засагч, нь “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Ганхуяг Гавьяатаар энгэрээ цоолуулсан билээ.

Жюү жицүгийн ДАШТ-д оролцсон өсвөрийн тамирчид 30 гаруй медальтай эх орондоо ирлээ
Жюү жицүгийн ДАШТ-д оролцсон өсвөрийн тамирчид 30 гаруй медальтай эх орондоо ирлээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.