Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 11 секунд

ЦЕГ: Самарт явсан гэх 16 настай охины байршлыг тогтоосон. Байгаль цаг уурын нөхцөлөөс болж буулгах ажил удаашралтай байна

May be an image of 1 person

Энэ арванэгдүгээр сарын 04-ний өдөр /2022.11.04/ Д овогтой Б гэх 16 настай охин гэрээсээ хог хаяхаар гараад сураггүй алга болсон хэрэг гарсан.

Түүнийг арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Цагдаагийн байгууллагаас “Дархан-Уул аймгаас алга болсон охин хамаарал бүхий этгээдтэй хамт самарт явсан байсан нь тогтоогдсон, охин олдсон” гэж мэдээлсэн билээ. Гэвч охины ар гэрийнхний зүгээс цагдаагийн мэдээг үгүйсгэж “Охин одоо хүртэл гэртээ ирээгүй, амьд байгаа эсэхийг нь бид мэдэхгүй байна. Алга болоод 16 хонож байна. Цагдаагийн байгууллага бидэнд тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа” гэх тайлбарыг хэвлэлд өгсөн байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-аас, “Охины байршлыг баттай эх сурвалжаар тогтоосон нь үнэн. Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагаа тасралтгүй үргэлжлүүлж байна. Байгаль цаг агаарын нөхцөлөөс болж буулгах ажил удаашралтай байна” гэв.

Их хэмжээний цас орсонтой холбоотойгоор удааширсан ажээ.

Д.Трампын твиттер хаягийг Э.Маск сэргээжээ
Д.Трампын твиттер хаягийг Э.Маск сэргээжээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.