Завхан аймгийн Улиастай суманд арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 15:00 цагийн үед 15 настай хүүхэд сургуулиасаа гарч яваад сураггүй болоод байсан юм.
Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд шуурхай зохион байгуулж өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр охиныг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Иргэд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд- эцэг эхийн хооронд ямар нэгэн нууц байхгүй, хүүхдүүдийн нууц зөвхөн эцэг, эхэд аюулгүй хадгалагдаж, тэднээс хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгөх болно гэдгийг ойлгуулж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.