Монгол Улс Замын-Үүд, Гашуунсухайт гэдэг хоёр том экспортын гарцтай байсан бол өнөөдөр Ханги-Мандал гэдэг экспортын бас нэг том гарцтай болж байна.
Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн 226.9 км төмөр зам өнөөдөр ашиглалтанд орсноор Монгол Улсын экспорт 2-3 дахин нэмэгдэж, тэр хэрээрээ манай Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2-3 дахин тэлэх боломж нээгдэж байна.
Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр Монголчууд бидний өөрсдийн хүчээр босгосон ТҮҮХЭН бүтээн байгуулалт юм!
Хангийн төмөр зам манай Улсын хөгжлийн төмөр зам байх болтугай. Хурай хурай хурай