Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд

Л.Наранбаатар: Өнөөдөр 11-р сарын 25. Хөтөлийн “Цемент, Шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаад яг 8 сар өнгөрчихөж. Шулга хүү маань хэл ам нь хөгжөөд сүрхий эр болж, гэр амьтай гэдэгээ мэдэрсэн өдрүүд байлаа

May be an image of 3 people, people standing and indoor

Энэ жил 2015 оноос хойш анх удаагаа бид 400 мянган тонн цемент үйлдвэрлэх зорилт тавьсан. Төлөвлөгөөний биелэлт 90% байна.

Луйварчидаас үйлдвэрээ авах тэмцэл, Ковидын гацаа, нийгмийн хүлээлт, сошиал дарамт, амьдралын шинэ хэмнэл, шинэ орчин, шинэ хамт олон бас дайсан…

Цементийн үнийн өсөлтийн эсрэг аян, үйлдвэрийн их засвар, шинэчлэх төлөвлөгөө, судалгаа, зогсолт, эргэн асалт…. асар их сорилттой, ухаарал, туршлага суусан өдрүүд өнгөрчээ…Заримдаа шантрах үе байсныг ч нуугаад яахав…

Ирэх жил төлөвлөлт, бэлтгэлээ сайн хангаад алдсан алдаандаа суралцаж, хамт олноороо урагш алхана. Хамтдаа дараагийн 40 жилийн түүхийг шинэ алсын хараа, зорилго, зорилт, өнгө төрхөөр эхлүүлнэ.

Биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болж БАЯЛГИЙН ЭЗЭН МОНГОЛ болохын төлөө хүнээ, ажилчидаа, хувьцаа эзэмшигчидээ, бэлтгэн нийлүүлэгчид, хэрэглэгчидээ дээдлэж ажиллана.

Хамтдаа үнэ цэнэ бүтээхийн төлөө зорино. Хийх ажил маш их, сорилт дүүрэн өдрүүд биднийг хүлээж байна. Алдаж, онох өдрүүд үргэлжилнэ…

Цемент Шохой ТӨХК

Манай Улсын хөгжлийн төмөр зам
Манай Улсын хөгжлийн төмөр зам
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.