Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 45 секунд

Улаанбаатар нөмөрт байдаг тул мэдэгдэхгүй байгаа хэдий ч хотоос гарах төдийд, задгай талд хүчтэй цасан шуурга тавьж байгааг анхааруулж байна!

May be an image of car and road

Зайлшгүй аян замд гарах шаардлагтай бол доорх зүйлсийг анхаархад илүүдэхгүй боловуу гэдэг үүднээс хүргэе!

Эйркондишний ажиллагаа, паар халуун үлээж байгаа эсэх, дугуйн боолт тайлах торцов, домкратын ажиллагааг шалгах. Мөн дугуйн боолтнуудын нэг нь хулгайд алдахаас сэргийлсэн тусгай боолттой бол түүнд таардаг тусгай ховилтой торцовыг марталгүй авч явах хэрэгтэй.

Tусгай ховилтой торцовыг марталгүй авч явах. Асаагуурт найдаж болохгүй тул шүдэнз, нэмэлтээр дулаан хувцас, замд гарахдаа шатахуунаа дүүргэсэн байх.

Авч явахад илүүдэхгүй зүйлс:

Чирэх олс татлага

Иж бүрэн анхны тусламжийн эмийн сан

Бензиний канистр

Дугуй хийлэх насос авч явах. Янз бүрийн замд дугуйн хийн даралтыг тохируулах шаардлага гардаг.

Дугуйн хийн даралт хэмжигч

Багаж түлхүүр, зүлгүүр

Металл гагнагч шаваас, скоч буюу наалддаг тууз.

Дугуй задлах лопатка, нөхөөс

Таарах гал хамгаалагч, зэс утас, шалгах гэрэл

Төрөл бүрийн эрэг боолт, шайб байвал.

Дугуйд ивэх болон домкратны доор ивэх ивээс мод..

Өвлийн улиралд бензинээр ажилладаг халаагуур юм уу примус эсвэл пояальник авч явах хэрэгтэй. Бортоготой газ нь гадаа хүйтэнд бээрээд асдаггүй.

Өвлийн улиралд дизель хөдөлгүүртэй машины түлш царцаж улмаар хөдөлгүүр унтарч дахин асахаа больдог. Иймд түлш царцаахгүй байлгах шингэлэгчийг түлшинд нэмж хийж явах нь зүйтэй. Ингээгүйгээс өвөл хөдөө хээр осгож амиа алдсан тохиолдол байдаг.

Анхаарал болгоомж хэзээд илүүдэхгүй!

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД ДӨРВӨН УЛИРЛЫН 17 НЭР ТӨРЛИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ГАРДУУЛАВ.
БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД ДӨРВӨН УЛИРЛЫН 17 НЭР ТӨРЛИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ГАРДУУЛАВ.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.